МонФрэш Шүүс ХХК

Image Slider

МонФрэш шүүс компани нь төрөл бүрийн жимс ногооны шүүс, сүү, ус, ундаа болон бусад шингэн төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан савлах үйлдвэр байгуулахаар 1999 онд үүсгэн байгуулагдаж, үе шаттай төсөл хэрэгжүүлэн Шведийн ТЕТРА ПАК компанийн технологи,тоног төхөөрөмж бүхий 250 мл-ийн савлагааны шугамтайгаар байгуулагдан 100%-ийн Алимны цэвэр шүүсийг үйлдвэрлэн анх зах зээлд нийлүүлсэн билээ.

Эдүгээ манай үйлдвэр нь дэлхийд нэртэй ТЕТРА ПАК компанийн бүрэн автомат ажиллагаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд 100 гаруй ажилчинтай, хоногт 140 тонн ус, ундаа, шүүс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 30 гаруй төрлийн нэрийн  бүтээгдэхүүнээ ТетраПак болон хуванцар /PET/ савлагаатайгаар үйлдвэрлэн хэрэглэгчидэд хүргэж байна.


Бидний үйл ажиллагааг төр засгаас өндрөөр үнэлж  ХХААЯ-аас “Улсын Тэргүүний Хүнс Үйлдвэрлэгч Аж Ахуйн Нэгж”, "Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж" "Шилдэг үйлдвэр" гэх мэт эрхэм хүндтэй цолоор шагнасан билээ.


Бид ойрын үед лууван, чацаргана, улаан лооль  зэрэг түүхий эдээ  Монголдоо  боловсруулах үйлдвэр барьж  байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр Монгол орныхоо  хөдөө аж ахуй хүнсний салбарт төдийгүй  хүнсний ногооны тариалалт, өсөлт хөгжилд  тодорхой хувь нэмэр шинэчлэл оруулж байгаа хэрэг болно гэж зорилт тавин үе шаттайгаар эхлүүлээд  байна.