Танилцуулга

Image Slider

МонФрэш шүүс компани нь төрөл бүрийн жимс ногооны шүүс, сүү, ус, ундаа болон бусад шингэн төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан савлах үйлдвэр байгуулахаар 1998 онд үүсгэн байгуулагдаж, үе шаттай төсөл хэрэгжүүлэн Шведийн ТЕТРА ПАК компанийн технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдон 250 мл-ийн савлагааны шугамтайгаар байгуулагдан 100%-ийн Алимны цэвэр шүүсийг үйлдвэрлэн анх зах зээлд нийлүүлсэн группын анхны компани билээ.

Эдүгээ манай компани нь дэлхийд нэртэй ТЕТРА ПАК компанийн бүрэн автомат ажиллагаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоногт 140 тонн ус, ундаа, төрөл бүрийн жимсний шүүс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 30 гаруй төрлийн нэрийн  бүтээгдэхүүнээ ТетраПак болон хуванцар /PET/ савлагаатайгаар үйлдвэрлэн хэрэглэгчидэд хүргэж байна.


Бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлж  ХХААЯ-аас “Улсын Тэргүүний Хүнс Үйлдвэрлэгч Аж Ахуйн Нэгж”, "Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж" "Шилдэг үйлдвэр" гэх мэт эрхэм хүндтэй цолоор шагнасан билээ.


Бидний ойрын зорилго лууван, чацаргана, улаан лооль  зэрэг түүхий эдээ  Монголдоо  боловсруулах үйлдвэр барьж  байгуулахаар, мөн Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд салбар үйлдвэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.