• slider-image
  • slider-image
  • slider-image
  • slider-image

МонФрэш Сүү компани нь сvv сvvн бvтээгдэхvvний vйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготойгоор 2003 онд байгуулагдан олон vе шат бvхий төсөл хэрэгжvvлж дэлхийд тэргvvлэх Тетра Пак компанийн технологи бvхий орчин vеийн өндөр хvчин чадалтай vйлдвэр байгуулан vйл ажиллагаа явуулж байна. Тус компань нь 2 салбар үйлдвэртэй бгөөд төв vйлдвэр нь цагт 6000ш 1 литрийн, 3600ш 0,5 литрийн, 6000ш 250мл-ийн ТетраПак  савлагаатай төрөл бvрийн сvv, сvvн бvтээгдэхvvнийг боловсруулан савлах, хоногт 100тн сүү үйлдвэрлэх, Гачуурт дахь салбар үйлдвэр нь хоногт 20 тн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хvчин чадалтайгаар ажиллаж байна.

Манай компани анх 2.5%-ийн тослогтой “МонФрэш” сvvг vйлдвэрлэн зах зээлд нэвтрvvлж байсан бол өнөөдрийн байдлаар тус компанийн брэнд бvтээгдэхvvн болох Монголын шилдэг 99 бvтээгдэхvvний нэг “Yлэмжийн чанар” өргөмжлөлт “Өэлvн эх” сvv, “Биеэ бодоорой” кальцтай сүү болон жимстэй сvv, шоколадтай сvv зэрэг ард тvмний танил, байнгын хэрэглээ болсон 30 гаруй нэр төрлийн бvтээгдэхvvнvүд, 100% Монгол үнээний цэвэр сүүгээр Франци технологиор үйлдвэрлэсэн органик 4 төрлийн бяслаг vйлдвэрлэн зах зээлд нийлvvлж байна.

Цаашид тараг, мөхөөлдөс, цөцгий, аарц, масло зэрэг сүүн бүтээгдэхүүнүүдийг боловсруулж савлахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Монгол улсын хэмжээнд сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бий болгохоор үе шаттай төсөл боловсруулан эхний үе шат амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.