МонФрэшийн соруултай сүү болон шүүсний хайрцагаар хэн хамгийн шилдэг бүтээл урлах вэ? Уламжлалт уралдаан орон даяар эхэллээ.

Жил бүр уламжлал болгон орон даяар зохион байгуулагддаг МонФрэшийн соруултай шүүс болон шүүсний саваар хэн хамгийн шилдэг бүтээл хийх вэ?-2016 уралдаан эхэллээ.

Хүүхэд багачууд та бүхэн уусан ундааныхаа саваар ямар нэгэн сэдэвт баригдахгүйгээр хүссэн зүйлээ хийгээд бүтээлээ ирүүлээрэй!

Уралдаан Цэцэрлэгээс 4-р анги, 5-12-р анги гэсэн 2 насны ангилалаар явагдана. Ангилал тус бүрээс шилдэг бүтээл нэгийг шалгаруулж тус бүр 1,000,000 төгрөг, бүтэн жилийн хэрэглээний амтат шүүсээр шагнана. Мөн тусгай байрын нийт 30 хүүхэд шалгаруулж Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, унадаг дугуй, гар утас, рольк гэх мэт олон шагнал хүлээж байна. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүр бэлэгтэй. Уралдааны шилдэгүүдийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шалгаруулах болно.